Их Британийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар эмэгтэй хүн 31 насандаа хамгийн сэтгэл татам байдаг аж. Байгалиас заяасан гоо үзэсгэлэн,өөртөө итгэлтэй байдал, хуримтлуулсан туршлага, хувцаслах хэв маяг зэргээрээ тэд залуу охидоос ялгардаг гэнэ. Судалгаанд оролцсон 2000 гаруй хүний 70 хувь нь өөртөө итгэлтэй байдал бол бүсгүй хүнийг үзэсгэлэнтэй болгодог гол үзүүлэлт гэж хариулжээ. Түүнчлэн эмэгтэйчүүд сэтгэл татам байхад гадаад төрх чухал гэж судалгаанд оролцогчдын 67 хувь нь үзсэн бол 47 хувь хувцаслалт гэсэн байна . Судалгааны үр дүнд бас нэгэн сонирхолтой хариу гарсан нь Британийн зүүн хэсэгт орших Ист-Мидлендс хотын бүсгүйчүүд гоо сайхандаа сард дунджаар 126 евро зарцуулдаг байна. Энэ нь улсдаа хамгийн өндөр үзүүлэлт аж. Уг судалгааг “QVS” телевизийн захиалгаар хийжээ.
Т.БОЛОРТУЯА