Супермений төрсөн эцгийн дүрийг Холливудын жүжигчин Рассель Кроу бүтээх гэнэ. “Man of Steel” нэртэй уг кино Баруун Африк болон төрөлх хот Смоллвильдоо очих үед нь Суперменд тохиолдож буй адал явдлын тухай өгүүлэх аж. Уг киноны найруулагчаар “300”, “The keepers” зэрэг бүтээлээрээ нэрд гарсан Зак Снайдер ажиллах бөгөөд Супермений дүрд Генри Кэвилл тоглоно хэмээн “The start” цахим хуудсанд мэдээлжээ. Киноны зураг авах ажил ирэх өвлөөс эхлэх юм байна.