Өөрийгөө чадварлаг загвар өмсөгч хэмээн өргөмжилдөг А.Чингүүн хайр дурлалдаа умбаад ойр орчноо анзаарах сөхөөгүй яваа бололтой.
Тэрбээр “Их засаг” их сургуулийн захирал Н.Ням-Осорын охин “UBS” телевизийн хөтлөгч Н.Ундралтай хайр сэтгэлийн холбоо тогтоогоод багагүй хугацааг үдсэн. Мисс Ч.Содтуяатай амьдралаа үрийн зулай үнэрлэсэн ч чамбай бүсгүйн шалгуурт тэнцээгүй гэдэг.
Гэсэн ч тэрбээр шарандаа ИЗИС-ийн ректор, доктор, профессор хадам аавтай, улс төрч хадам ахтай, телевизийн нэвтрүүлэгч эхнэртэй болохоор нэг мөр шулууджээ. “Ойрын хэдэн жилдээ гэр бүл зохиохгүй” гэж тангараглаж буй мэт ярилцлага өгч байсан түүний бодлыг найз бүсгүй Ундрал нь өөрчилж дөнгөжээ.
Н.Ням-Осор захирал эхнэртээ гологдож, зугаа цэнгэл хөөсөн залууд хайртай ганц охиноо өгөх болов уу.
Тэдний харилцааг Ундралын ах Учрал ихээхэн эсэргүүцэж байсан тул Чингүүн найз бүсгүйнхээ зургийг гар дээрээ шивүүлж, “Миний хайр үргэлж надтай хамт байдаг” гэх утгатай үг бичиж, хайртай гэдгээ батлах гэж оролдсоор байгаа гэнэ.
Загвар өмсөгч залуу зүрх сэтгэлээ дагасан уу, эсвэл хөрөнгө бэлийг нь харсан уу гэдгийг цаг хугацаа л тодорхой харуулах биз ээ.