Монгол оронд 28 овгийн, 136 төрлийн, 375 зүйл мөөг ургадаг. Шинэхэн мөөгөнд ус 84-92, уураг 2-3 хувь, тос 0.4-1.7 хувь, нүүрс ус 0.7- 2.5 хувь агуулагддаг.
Мөөг бол тос, усанд уусдаг аминдэм, тосны ханааг үй хүчил, фосфор, кали, кальци, төмөр, зэс, хром, цайр, иод, марганец агуулсан байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм. Харин хатаасан мөөгөнд уу раг 20-30 хувь агуулагддаг учир махнаас дутахгүй уургийн эх үүсвэр болдог. Мөөгийг хүнсэнд төдийгүй эм чилгээнд өргөн хэрэглэдэг.
Мөөг цусан дахь тосны хэмжээг багасгах, даралт, халуун бууруулах, үрэвсэл болон хавдрын эсрэг үйлчлэл бүхий биологийн идэвхит олон бодис агуулдаг. Зарим мөөгийг сүрьеэ болон бусад халдварт өвчин, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны саат лыг анагаахад хэрэглэж байжээ.
Гэвч зарим мөөг бие махбодийг хор дуулах үйлчлэлтэй бодис агуулдаг тул тэдгээрийг хүнсний мөөгнөөс ялгаж таньж сурахыг судлаач Г.Уранчимэг зөвлөв.
Э.Оргил