Хуйханд меланин хэмээх будагч бодис агуулсан жижиг суваг бий. Нас ахихын хэрээр меланины ялгарал багасдгийн улмаас үс өнгөө алдаж, бууралтдаг. Тэгвэл цагаан үсэнд баяртай гэж хэлэх цаг болсныг Нью-Йоркийн их сургуулийн эрдэмтэд мэдээллээ.
Тэрхүү бодисын ялгарлыг Wint хэмээх эс хариуцдаг болохыг эрдэмтэд тогтоосноор тэрхүү эсийн генийн бүтцийг өөрчилж, саарал үсэндээ санаа зовохгүй байх боломжтой гэнэ. “Энэхүү аргыг хулганад туршихад амжилттай болсон.
Үүнийг ашиглан буурал үсэнд баяртай гэж хэлэхийн зэрэгцээ меланома зэрэг арьсны өвчин, хорт хавдраас сэргийлэх давуу талтай” хэмээн судалгааны багийн ахлагч Маюүми Ито мэдээлжээ.