“Sweetymotion” хамтлагийнхан Facebook дэх хуудсандаа “Чинбаа, Сарнай хоёр хөөрхөн охинтой боллоо” гэсэн зурвас бичиж, хэрэглэгчид цөөнгүй сэтгэгдэл үлдээчихэж. Эл мэдээллийг тодруулахаар хөгжмийн зохиолч, п р о д ю с с е р Б . Ч и н б а т ы н ахтай холбогдоход “Энэ са рын 17-нд А.Сарнай Америкийн Чикаго хотын нэгэн эмнэлэгт амаржиж, 3500 гр охин төрүүлсэн.
Чинбаа охиндоо Мишээл гэдэг нэр өгсөн тухайгаа захидалдаа бичсэн. Америкт төрсөн учир 16 нас хүртлээ тус улсын иргэншилтэй байна гэсэн үг. Тиймээс төрсний гэрчилгээ авахдаа Michelle Adore Chinbat гэсэн нэрээр бүртгүүлсэн гэсэн” гэв.
О.УНДАРМАА