Мэрилин Монрог дэлгэцнээ мөнхөлсөн бүтээлийн нэг нь “Долоон жилийн хүсэл”. Уг киноны нэг хэсэг цагаан даашинзаа салхинд дэрвүүлэн зогсох түүний зургийг мэдэхгүй хүн соёлт ертөнцөд ховор биз. Тэгвэл тэрхүү цагаан даашинзыг өнгөрсөн ням гаригт Калифорнийн Бэвэрли Хиллст болсон дуудлага худалдааны үеэр заржээ.
Шинжээчид уг даашинзыг хамгийн ихдээ хоёр сая долларын үнэ хүрнэ гэж тооцоолсон ч Мэрилин Монрогийн нэрээ нууцалсан фэн нь 4.6 сая доллараар худалдан авсан байна. Дуудлага худалдааны орлогыг буяны үйлсэд хандивлах юм.
Б.ОЮУТ