“Их Британийн ерөнхий сайд асан Тони Блэйр Букинхэм дэх зургаан сая фунт стерлингийн үнэтэй харшдаа үдэшлэг зохион байгуулах гэнэ. Түүгээр барахгүй бага хүү Леогийнхоо төгсөлтийн үдэшлэгийг ноён Блэйр өөрөө хөтөлнө” гэсэн мэдээ Леогийн ангийнхан болон эцэг эхчүүдийг нь багагүй баярлуулжээ. Гэсэн ч тэдний баяр тийм ч удаан үргэлжлээгүйг Их Британийн хэвлэлүүд мэдээлж байна.
Харшид болох үдэшлэгт орох эрх 10 фунтийн үнэтэйгээр барахгүй зөвхөн нэрсийн жагсаалтад багтсан хүүхдүүдийг л Лондон хотын төвөөс тусгай харгалзагчтайгаар харшид хүргэх аж. Энэ санаа эцэг эхчүүдэд таалагдаагүйгээр барахгүй нэгэн ээж “Бүр эгдүү хүрчихлээ. Блэйрийнхэн хүүхдүүд байтугай эцэг эхчүүдийг нь ч нэг үдэш дайлах бэл бэнчинтэй. Гэтэл энэ дүүрэгт ядуу тарчиг амьдралтай айл өрх хэд билээ дээ” хэмээн хэвлэлийнхэнд ярилцлага өгчээ.
Харин энэ тухай тус гэр бүлийн хэвлэлийн төлөөлөгч “Үдэшлэгийн талаар ноён болон хатагтай Блэйр нар сургуулийн захиралтай зөвшилцсөн. Хүүхэд бүрийг харгалзах асрагчийн ажлын хөлсөнд 10 фунт стерлинг авч байгаа юм” хэмээн тайлбарлажээ.