Залуусын зүрхийг догдлуулдаг урлагийн нэртэй зүстэй халуухан бүсгүйчүүдийн нэг бол дуучин Э.Агиймаа.
Сүүлийн үед тэрбээр уран бүтээлийн завгүй ажлаас залхсан уу нэг хэсэгтээ нам жим байгаа.
Дуучин Д.Болдын ивээл дор богино хугацаанд алдрын тавцанд гарч бүсгүйд ганц бие явах уйтгартай санагдсан аж.
Тэрбээр “Никитон” хамтлагийн дуучин Батчулууны хүүтэй дурлалын романс үүсгэсэн цагаасаа хувийн амьдралдаа ихэд анхаарах болсон гэнэ.
Хайр дурлалдаа умбаж яваа бүсгүй “Хүүхэдтэй болсон, урлагаа орхиж, бизнес хийхээр сэтгэл шулуудсан” гэх хэвлэлүүдийн хуудаснаа дурайх мэдээллийг төдийлөн ойшоохгүй байгаа сурагтай.
Э.Агиймаа ИНЕГ-т ажилладаг залуутайгаа ойрноос хамтдаа явж олны нүд хужирлах болсон нь хайраа олж, ханьтай болсон гэдгээ нуухыг хүсээгүй бололтой.