Монгол Улсад биеийн тамир, спорт үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Монголын Үндэсний олимпийн академи, МБСХ хамтран Бүжгийн спортын багш шүүгчдийн чуулганыг энэ сарын 13-наас эхлэн зохион байгуулж байна.
Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын гол чиглэл болох нийтийн биеийн тамирыг хөдөө орон нутагт хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, орон нутагт бүжгийн спортын багш, дасгалжуулагчдыг бэлт гэх, бүжгийн спортын холбоо байгуулах нь энэ арга хэмжээний зорилго
. Сургалтад нийслэл, Баян- Өлгий, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Дорнод аймгийн багш нар хамрагдаж байна. Одоогоор биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжууд, бүжгийн онол, сурганы хичээл үүд, стандартын бүжгийн техникийн хичээлүүд орж байгаа. Ирэх долоо хоногт латин бүжгийн техникийн хичээл орж, энэ сарын 28-нд шалгалт өгснөөр сургалтын үйл ажиллагаа өндөрлөх юм байна.
Ж.СОЛОНГО