“Киви” хамтлагийн гурван бүсгүй тачаангуй, секси имижээр урлагийн тайзнаа хэрхэн оргилд хүрч болдгийг яруу тодоор харуулсан.
Хэцүү ааштай продюссерынхаа хатуу шаардлагаар элдвийн эрчүүдтэй нэр холбогдоод байдаггүй тэдэнд харц унагах залуус олон байдаг. Монголын рок попын царайлаг бүсгүй П.Алтанцэцэгийн найз залуугаар экс ерөнхийлөгч Н.Энхбаярын эгчийнх нь хүү Эрдэнэ хэмээх залуу тодроод байгаа.
Үерхэж, дотносоод нэлээд хугацааг үдсэн тэд халуухан нөхөрлөлөө олноос чадварлаг нуудаг. Тэднийг хамтдаа энд тэнд явахад нь хүмүүс анзааралгүй өнгөрөөчихдөг гэнэ.
Хүний нүдэнд төдийлөн өртөөд байдаггүйн нууц нь найз залуугийнх нь гадаад төрхтэй ихээхэн холбоотой аж. Хүмүүс дуучин бүсгүйг сүр бараатай, ганган хээнцэр эрийг ханиараа сонгоно гэж төсөөлж байсан нь талаар болов.