Хилийн заставт амьдарч буй хүүхдүүд тоглох орчингүй, цэрэг, алба хаагчдаас өөр харилцах хүнгүй байдагт Хил хамгаалах ерөнхий газрынхан санаа тавьж байна.
Алслагдсан хилийн заставт гэр цэцэрлэг байгуулах санаачилга гарган тоглоом, ном, бичгийн хэрэгсэл Хил хамгаалах ерөнхий газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв хамтран “Хилчдийн хүүхдэд тоглоом хандивлах аян” өрнүүлж байна.
Аян энэ сарын 24 хүртэл үргэлжлэх бөгөөд цугларсан тоглоомыг хилийн заставуудад хүргүүлэх аж. Эхний ээлжинд Дорнод аймгийн хилийн заставт гэр цэцэрлэг байгуулан турших юм байна.