Өнгөрсөн ням гаригт “Хунт нуур” бүжгэн жүжгээр нээлтээ хийсэн “Night of ballet” наадам баасан, бямба гаригт дэлхийн шилдэг бүжигчдийн нэгдсэн тоглолтоор үргэлжилнэ. Даваа гаригт Д.Алтанхуяг болон Миса Куранага, Уитни Женсен, Эрика Корнехо, Карлос Молина нарын бүжигчин “XIII зуун” цогцолборт зочилж, Монголын түүхийн дурсгалуудтай та нилцсан.
Өнгөрсөн мягмар гаригт тэд нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяртай уулзсан байна. Бүжигчид шахуу хөтөлбөртэй ажил лаж байгаа учраас тэдэнтэй уулзах хүсэлтэй олон нийтэд цаг гаргах боломжгүй байгаа. Тиймээс “Бостон балет” компанийн шилдэг бүжигчидтэй уулзаж ярилцахыг хүссэн хүмүүст зориулж “Балетийн хөгжил” сангийнхан энэ сарын 25-ны тоглолтын дараа үдэшлэг зохион байгуулахаар болжээ.
“Ivy” зоогийн газарт болох “Night of ballet” үдэшлэг 100 долларын такстай.
С.СЭРГЭЛЭН