Нарны хурц туяанаас шалтгаалан сүүлийн 150 жилд тохиогоогүй соронзон орны шуурга ойрын 18 сард болох тухай Их Бри танийн эрдэмтэд мэдээлжээ. Тэрхүү шуурга нь дэлхийн бүх компьютерийн цахилгааны эх үүсвэрийг сүйтгэх аюултайг тэд Засгийн газарт анхааруулсан байна.
Тиймээс тус улсын Засгийн газар үүнээс сэргийлж, аюул ослын үед бүх төрлийн цахилгааныг салгах тухай шинэ хууль батлахаар ажиллаж буй талаар “Sunday Times” мэдээлэв. Нар одоогоор эрчимжилтийн үедээ байгаа бөгөөд энэ нь 2012 онд оргилдоо хүрэх гэнэ.
Канадын Квебек хотын зургаан сая иргэн 1989 онд тохиосон соронзон орны шуурганы улмаас хэдэн өдрийн турш цахилгаангүй болсон гэдэг. Тэгвэл удахгүй тохиох шуурга үүнээс тав дахин хүчтэй байна хэмээн эрдэмтэд таамаглажээ.
Б.ЭГШИГ