Америкийн нэрт реппэр 50 cent өсвөр үеийнхэнд зориулан ном бичжээ. Хар тамхины хэрэглээ хэрхэн газар авсан тухай болон өсвөр насныхан яагаад буруу зам руу татагддаг тухай өөрийн амьдралаар жишээ болгон өгүүлсэн байна.
Тэрбээр номоо “Тоглоомын талбай” хэмээн нэрлэсэн нь хүүхдүүд сурагч насандаа тоглоомын талбайд үргэлж зодоон хийдэгтэй холбон тайлбарлажээ. “Би энэ номыг бичих чин хүсэлтэй байсан төдийгүй хүүхдүүд яагаад бүдүүлэг, танхай болоод байгааг судлахыг хүссэн юм” хэмээн ярьсан 50 cent-ийн ном ирэх нэгдүгээр сард худалдаанд гарна.
Тэрбээр 2005, 2009 онд өөрийн намтар болон амьдралд мөрдөх хуулийн тухай ном гаргаж байсан туршлагатай.
Э.СҮНЖИДМАА