Улсын драмын эрдмийн театрын барилгад ирэх сараас есдүгээр сарын 15 хүртэл их засвар хийх нь. Энэ удаа театрын барилгын баруун, зүүн, урд талын хана болон шатыг гантиглахаар төлөвлөжээ. 200-гаад сая төгрөгийн хөрөнгөөр хийгдэх засварын ажлыг гүйцэтгэх компанийг сонгохоор тендер зарласан.
ҮДБЭЧ болон УДЭТ нэг байранд байдаг. Тиймээс их засвар эхэлсэн ч ҮДБЭЧ-ын тоглолт хуваарийн дагуу үргэлжилж хойд болон урд талын хаалгаараа оруулах замаар үзэгчдэд чирэгдэл учруулахгүйгээр зохицуулна гэсэн. Дашрамд дуулгахад, өнгөрсөн жил УДЭТ-ын сантехникийн шугам, сүлжээний тоног төхөөрөмжийг шинэчилж, засварласан.
Ж.СОЛОНГО