УДЭТ-ын жүжигчин Т.Хулан хайр дурлалаа олж, гэр бүлийн амьдрал зохиогоод буй. Царайлаг бүсгүйн сэтгэлийг татсан азтай залуу бол Г.Дашхүү агсны хүү, найруулагч Д.Галбаяр. Тэрбээр “Х-ТҮЦ” хамтлагийн жүжигчин Аглууд авааль эхнэрээ алдсан ч охиноо өөр дээрээ авч үлдсэн. Багагүй хугацаанд түүнтэй хамт амьдарсан жүжигчин Т.Хулан хойд ээж болох тийм ч дуртай бус бололтой.
“Албан ёсоор гэрлэхгүй бол наашаа битгий зүглээрэй” хэмээн хатуухан үг чулуудаад, төрхөмдөө буцсанаас нь хойш Галбаяр нэг хэсэгтээ ганцаар байхаар шийдсэн аж.
Жүжигчин бүсгүй телевизийн нэвтрүүлгүүдэд оролцож, хэвлэд ярилцлага өгөхдөө “Би хүнтэй суугаагүй ээ. Хэнтэй ч хамт амьдарч байгаагүй” хэмээн ярьж, найз залуугийнхаа шарыг малтаад авчээ. Гэхдээ тэдний тунирхал удаан үргэлжлээгүй.
Сэргэлэн зантай сүйхээтэй найз залуу нь хайртдаа романтик бэлэг барьж, амралтын газруудаар дагуулж явсан нь Хуланд ихэд таалагдсан гэнэ. Дурлалт хос удалгүй эвлэрч, дахин хамт амьдарч эхэлжээ.