Их Британийн Линкольншир гүнлэгт зочид буудлын зориулалтаар таван монгол гэр барьсан талаар Thelincolnite. co.uk мэдээлэв. Гэрүүдийг энэ сарын 15- нд Монголоос авчирсан бөгөөд нэг бүр нь 5500 фунт буюу 8800 ам.долларын үнэтэй гэнэ.
Авсаархан хэрнээ дулаахан, чамин тансаг учраас хүмүүсийн таашаалд нийцнэ хэмээгээд тус газарт монгол гэр барихаар болжээ. Гэр бүрт зуух, ор, ахуйн хэрэглээний зүйлс байхын зэрэгцээ интернэт холболттой аж.
Гэрүүдийг готик, франц, монгол, африк, дорнын гэсэн таван төрлөөр тохижуулсан бөгөөд нэг хоноход 100-120 доллар.
Б.ОЮУТАН