АНУ-ын Коралино мужийн нэгэн банк “дээрэмдээд” баригдсан 59 настай Ричард Верон үнэгүй эмчилгээ хийлгэхийн тулд ийм хэрэг хийсэн тухайгаа мэдүүлжээ. Тэрбээр теллерт “Би буутай явж байгаа шүү. Надад нэг доллар өг” гэсэн зурвас өгөөд сандалд тухлан цагдаа нар ирэхийг хүлээсэн гэнэ.
Түүний төлөвлөж, хүссэнээр, нь бүх зүйл болж, тус банкны хамгаалалтын албаныхан Вероныг баривчилж, цагдаагийнханд хүлээлгэн өгсөн байна. Гэхдээ зурваст дурдсанчлан түүнд ямар ч зэвсэг байгаагүй гэнэ. Тэрбээр “Миний нурууны тулгуур зөөлөн эд гэмтсэн. Сүүлийн үед цээжний яс асуудалтай болж, бөгтөр болж байгаа учраас эмчлүүлэхийг хүссэн юм.
Би мөнгөгүй учраас шоронд орж, үнэгүй эмчлүүлэх арга байгааг бодож олсон” гэнээ. Хийсэн хэргийнх нь төлөө түүнийг баривчилсан ч хүссэн хугацаагаар нь шоронд хорих эсэх нь эргэлзээтэй юм байна. Учир нь банкны ажилтныг айлган сүрдүүлсэн түүнд дээд тал нь нэг жилийн хорих ял, эсвэл 2000 долларын торгууль ногнуулах гэнэ. Верон одоо Гастон дүүргийн шоронд хоригдож байгаа бөгөөд түүнийг шүүх хурал энэ сарын 28 буюу маргааш болно.
Э.ХАНА