Ардын хувьсгалын анхны долоо буюу Д.Бодоо, С.Данзан, Д.Сүхбаатар, Д.Чагдаржав, Д.Догсом, Х.Чойбалсан, Д.Лосол нарын амьдралыг харуулсан уран сайхны киног “Хүмүүн фильм”-ийн уран бүтээлчид хийж байна.
Монголын түүхийн ээдрээт он жилүүдэд эх орныхоо төлөө зүтгэсэн тэдний алдар гавьяа, эмгэнэлтэй хэрнээ бахархам хувь тавилангийн үнэн баримтыг өгүүлэх “Долоон бурхан харвадаггүй” киноны зохиолыг Ч.Мөнхбаяр, Л.Таванбаяр нар бичиж, найруулагчаар нь А.Мөнхсүх ажиллаж буй.
Киноны зураг авалтын ажил ирэх наймдугаар сарын 1-нд эхэлж, 2012 оны гуравдугаар сарын 1 буюу Эх орончдын өдөр үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөжээ.
Х.УЯНГА