Лос-Анжелес хотын “Бэвэрли-Хиллс”-т болсон дуудлага худалдаагаар алдарт дуучин Майкл Жексоны “Триллер” клипний үеэр өмссөн улаан арьсан хүрэм 1.8 сая ам.доллараар зарагдлаа. Уг хүрэм нь поп урлагийн үнэт зүйлд тооцогддог байна.
Дуудлага худалдааг алдарт дуучны нас барсны хоёр жилийн ойг тохиолдуулж хийсэн аж. Дашрамд дурдахад, Майкл Жексоны нарны шил 60 мянган ам.доллар, MTV хөгжмийн сувгийн шагнал гардуулах ёслолоос “Шилдэг бүжиг дэглэлт” номинацийг “Триллер” клипээр авсан шагналыг 10 мянган ам.доллараар тус тус худалдсан байна.
Т.БОЛОРТУЯА