“Агент 007” кинонд Жеймс Бондын дүрийг бүтээсэн Их Британийн жүжигчин Дэниэл Крейг “Оскар”-ын шагналт жүжигчин Рейчел Вайстай гэрлэсэн тухай BBC мэдээлжээ. АНУ-ын НьюЙорк хотын нэгэн сүмд болсон гэрлэх ёслолд хосын ойр дотнынхноос өөр зочид байгаагүй гэнэ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас тэд дотноссон юм. Хуримынхаа ёслолыг хэвлэлийнхэн, гэрэл зурагчдаас ихэд нууцалсан хос бал сараа хаана тэмдэглэхээ шийдээгүй байгаа аж.