Хайр олон янз байдаг. БНСУ-ын нэгэн залуу дэрэндээ дурлаж, гэрлэсэн явдал гарчээ. И Жун Кю Японы “Шидэт охин” хүүхэлдэйн киноны баатар Тэсторассогийн зургийг дэрэн дээрээ хэвлүүлж, үргэлж тэвэрч унтдаг гэнэ. Үүгээр ч барахгүй тэрбээр тэрхүү “бүсгүйтэй” хуримлажээ.
Түүний хуримын ёслолыг орон нутгийн мэдээллийн хэрэгслээр дамжуулсан бөгөөд ламаар адислуулж, дэрэн дээрх “сүйт бүсгүйдээ” хуримын даашинз өмсүүлжээ. И Жун Кюгийн найз “Хүмүүс түүнийг үнэхээр солиорсон гэж үзэж байгаа. Тэр “эхнэрээ” хаа сайгүй дагуулж явдаг.
Хоол идэхдээ хүртэл цуг явж, түүндээ хоол авч өгдөг” гэжээ. Тэрбээр хачин жигтэй хурим хийсэн анхны хүн биш. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Японд нэг залуу компьютер тоглоомын баатартай гэрлэсэн юм.
Б.ДӨЛГӨӨН