“Бэт-2011” хөгжмийн наадмын шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотод өнгөрсөн бямба гаригт болжээ. Уг арга хэмжээг зөвхөн өнгөт арьстай хөгжмийн зохиолч, жүжигчин, тамирчдын дунд зохион байгуулдгаараа онцлог. 11 дэх удаагийн наадмын шилдгээр R&B дуучин Крис Браун шалгарав.
Мөн түүний Лил Вэйнтэй хамтран дуулсан “Яг одоо над руу хараач” дууны клип нь шилдгээр тодорсноос гадна “Хамгийн сайн хамтрагч” болон “Үзэгчдийн таашаалд нийцсэн уран бүтээлч” гэсэн номинацийн эзэн болсон байна.
Э.МӨНГӨН