“Арт хаус” кино сонирхогчдын “Алтан хальс” холбооноос санаачлан франц хэлтэн орнуудын кино өдрүүдийг зохион байгуулж байна. Энэ сарын 26-нд нээлтээ хийсэн кино өдрүүдийн хаалтын ажиллагаа ирэх ням гаригт “Black box” театрт болох бөгөөд энэ үеэр франц, бельги, вьетнам уран бүтээлчдийн киног үнэ төлбөргүй толилуулах аж.
Улаанбаатар хотноо хоёр дахь удаагаа зохион байгуулж буй уг ажлыг Канад болон Францын Элчин сайдын яам, Швейцарийн хөгжлийн агентлаг, Монгол-Францын соёлын төв ивээн тэтгэж, бүтээлүүдийг “Алтан хальс“ холбооныхон орчуулжээ.