АНУ-ын хотуудаар аялуулж байгаа “Чингис хаан” үзэсгэлэн ирэх есдүгээр сарын 30 хүртэл Техас мужийн Ирвинг хотод саатах аж. XIII зууны Монгол Улсын түүхийг өгүүлэх нэн ховор үзмэртэй эл үзэсгэлэнгийн хүрээнд ҮДБЭЧ-ын дуучин Б.Батмэнд, Морин хуурын чуулгын хөөмийч, хуурч Н.Ашид нар тоглолт хийж байгаа юм.
Тэд хоёр дахь сардаа ардын урлагаас дээжилсэн тоглолтоо америкчуудад хүргэж, өндөр үнэлгээ авч байгаа гэсэн. Дашрамд дуулгахад, тус хот нь ДарханУул аймгийн Дархан сумтай найрамдалт харилцаатай.
Ж.СОЛОНГО