“Хотын уурхайчин” хочоороо алдаршиж, зэлүүд газраас бус олны хөл холхисон хотын гудмаас ч алт эрдэнэс олох боломжтойг баталсан Раффи Стефанигийн араас цөөнгүй “уурхайчин” төрж байгаа бололтой. Манхэттэний гудамжийг эрдэнэсийнх хэмээн тодорхойлсон тэрбээр тус гудамжаар хайгуул хийж, үнэт эрдэнэс болон алтны үйрмэг цуглуулсаар 1000 ам.доллар халаасалсан овсгоотой нэгэн. Харин түүний энэ санаанаас сэдэл авсан Их Британийн “Telegraph” сониныхон Лондоны гудамжнаас алт эржээ.
Нэр хүндтэй үнэт эдлэлийн дэлгүүрүүд байрладаг гудамжинд хийсэн тэдний хайгуул үр дүнгээ өгч, 0.01 гр алт олсноо өчигдөр зарлалаа. Хэдийгээр хотын “уурхайчны” олз 28 гр алттай харьцуулахааргүй бага ч энэ тухайгаа ноён Стефанид дуулгахад “Явган хүний замаар байрлуулсан хавтангуудаас алт олоход ч тусгай арга хэрэгтэй. Хүсвэл би Лондонд очиж, алт гаргаж өгье” гэжээ.
У.ТЭНҮҮН