“UBS” телевизээс уламжлал болгон зохион байгуулдаг “Universe Best Songs” наадмын шүүгч Рагу Монголын рок попын хамтлаг, дуучидтай хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Бодит байдлыг нууж хаалгүй нүүрэн дээр нь шуудхан хэлж орхидог түүний шударга занг хэн хүнгүй мэднэ. Тиймээс ч түүнд ам сайтай байдаг.
Харин Сингапур улсын хөгжмийн найруулагч маань “Киви” хамтлагийн бүсгүйчүүдийн амилуулсан дууг маш муу хэмээн дүгнэдэг гэнэ. Аливаад эрс шулуун түүний зан гурван бүсгүйг хэлэх үггүй болгоод байгаа аж. Харин таалагдсан газраа нүүдлийн шувуу шиг амьдрах дуртай харийн залуу Монгол эхнэр хүртэл авч, сайн идээшиж байгаа сурагтай.