Оюутан байх цагаасаа л бие биедээ хайртай явсан дурлалт хос өнөөг хүртэл нууцхан хайрандаа шатаж явна.“Гурван охин” хамтлагийн гишүүн Г.Анхмаа “Ийм нэгэн дурлал”, “Луйврын хот” зэрэг кинонд дүр бүтээж олны танил болсон жүжигчин Т.Билэгжаргал үерхэж байснаа хэсэг хугацаанд нууж, үгүйсгэдэг байсан. Дурлалт залуу нь үүнд гомдож, тэдний хооронд багахаан үл ойлголцол үүссэн ч удаан үргэлжилсэнгүй ээ.
Т.Билэгжаргал “Гурван охин” хамтлагийн “Жинхэнэ хайр” анхны бие даасан тоглолтон дээр ирж, хайртай бүсгүйдээ цэцэг бэлэглэн, сэтгэлийг нь хөдөлгөөд амжжээ. Г.Анхмаа төдийгүй үзэгч олон уярч залуу хосыг алга ташилтаар мялаасан байна. Бие биенээ үгүйлсэн хосууд эргэн нийлж, цаашдын хамтын амьдралаа хүртэл ярилцаад байгаа аж.