“Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай сэтгэл сайтай гэнэ.Зовлон жаргалаа хуваалцаж нөхөрлөсөн багын найзуудаа хаядаггүй жудаг түүнд бий.
Найз Жаргалдаа шинэ”Аксент верна” маркийн автомашиныг тоглолтынхоо орлогоор тэрбээр авч өгчээ. “Найздаа тусалъя гэж их боддог байсан.Тоглолтын орлого сайн байлаа.Миний найз наад машинаараа хөл залгуул .Хамгийн гол нь ажилгүй гэртээ сууж болохгүй.Халтуур хийгээд ч болов амьдралаа дээшлүүл”гээд түлхүүрийг нь гардуулжээ.
Гэнэтийн бэлэг дотны найзаасаа авсан Жаргал баярласандаа “Найздаа баярлалаа” гээд нулимс бөмбөрүүлж зогссон гэнэ. “Аксент верна” зах дээр долоон сая төгрөгийн үнэтэй. Баярмагнай машины ченжтэй нэлээн ярилцаж , 6сая 500мянга хүртэл буулгажээ.Өнөө цагт найздаа ийм өгөөмөр зан гаргадаг хүн тун ховор. Жүжигчин залуу сайн найздаа туслах эртний хүслээ ийнхүү нүнжигтэй загнаж биелүүлсэн аж.