“ Playboy” сэтгүүлийг үндэслэгч Хью Хефнер хүүхэмсэг , сахилгагүй эр. 87насны босго алхсан ч засардаггүй тэрбээр хэдхэн хоногийн өмнө сүйт бүсгүйдээ хаягдсан ч хаширсангүй , өөр нэгийг уургалчихаж .
Шинэ найз бүсгүй нь Америкийн 2010 оны гоо бүсгүй 27 настай Шера Бекард . Тэрбээр “Playboy” сэтгүүлийн өнгөрсөн арваннэгдүгээр сарын дугаарын нүүр хуудсанд гарсан. Шинэхэн найз бүсгүй нь өнгөрсөн дөрөвдүгээр сараас Хью Хефнерийн харшид амьдрах болжээ. “2011 оны миссээр найз бүсгүй маань тодрох болно” гэж тэрбээр Twitter-тээ ам бардам бичсэн байна.