Лондон хот дахь нэгэн уушийн газар зочилсон мөрийтэй тоглогч эр 168 фунт стерлингийн тооцоо хийж , тэнд цугласан хүмүүсийг алмайруулжээ.
Тэрээр тус уушийн газар борлуулж байсан хамгийн том шилтэй оргилуун дарсыг 120000 фунт стерлингээр худалдан авч ,тэнд цугласан олныг дайлсан нь тооцоо өндөр гарах гол шалтгаан болсон гэнэ. Америкийн мэргэжлийн мөрийтэй тоглогч , бизнес эрхлэгчийн шийдвэр 30 литрийн шилтэй оргилуун дарсыг дээд амжилт тогтооход хүргэжээ.
Ноён Жонсон “ One For One” нэртэй уушийн газар ердийн 40 шилтэй дүйцэхүйц том савалгаатай оргилуун дарс худалдаж буйг сонсмогцоо л “Оргилуун дарсны хаан” хочит найзыгаа дагуулан Лондон хотыг зорьжээ. Энэ талаар тус уушийн газарын зохион байгуулагч Ник Красник “Тэр энэ оргилуун дарсыг авахын тулд Лас Вегасаас ирсэн гэсэн” хэмээн сонирхуулжээ