Монголын хамгийн том амьд хөгжмийн наадам “Playtime” тун удахгүй болох гэж байна. Анх 2002 онд продюсер Ц.Нацагдоржийн санаачлагаар зохион байгуулагдаж байсан уг наадам өдгөө 10-дах жилдээ зохион байгуулагдахад бэлэн боллоо. Ирэх долдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Гачууртын “Монгол Шилтгээн”-д болох наадамд хамтлаг, дуучид ая дуугаа өргөөд зогсохгүй playtime нэртэй галерей, фото зургийн үзэсгэлэн гаргахаар зохион байгуулагчид нь төлөвлөөд байгаа аж.
Б.Мянганзул