Хөдөө орон нутаг дахь цорын ганц урлагийн сургууль болох Завхан аймгийн СУИС-ийн салбар Хөгжим бүжгийн коллежийн хүүхдүүд ирэх сарын эхээр “Дэгдээхэй насны дуулал” тоглолтоо нийслэлчүүдэд сонирхуулах нь.
Завхан аймгийн соёл, урлагийн өдрүүдийн хүрээнд болох уг тоглолтод хүүхдүүд нутгийнхаа уул ус, хүн ардын зан заншил, эрт эдүгээгийн амьдралыг харуулсан бүтээлүүдээс толилуулах аж. Мөн дэлхийн сонгодог урлагийн өв сангаас дээжлэн авсан бүтээлүүд ч нэлээд хэсгийг эзэлж байгаа гэнэ.
Оюутан сурагчдын “Улаан мөчир”, “Хос вансэмбэрүү”, “Мөнгөн чавхдас”, “Увдис” чуулгынхан тайзнаа бүтээлээ толилууллаа. Тоглолтын онцлог нь бүх хөгжимчин зогсоогоороо хөгжимдөх аж. Дашрамд сонирхуулахад, Завханы Хөгжим бүжгийн коллеж энэ жил 23 дахь зунтайгаа золгож буй бөгөөд ирэх намар хичээлийн шинэ байрандаа нүүж орох юм байна.
Г.Гэрэл