Нүүдэлчдийн ахуй амьдралыг судлах, сурталчлах зорилготой “Говь 2011” аяллынхан 1000 км зам туулсны баяраа тэмдэглэжээ. Өнгөрөгч сарын сүүлээр Булганаас гарсан багийнхан аяллынхаа 34 дэх өдөр буюу өчигдөр 1000 дахь км замаа туулснаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Өнгөрөгч онд байгуулагдсан судалгаа шинжилгээний “Шинжилгээ” сангаас зохион байгуулж буй уг аяллын багт Дани, Их Британи, Франц, Голланд, Сингапур, Америк, Австрали, Энэтхэг, Канад, Шотландын судлаач, гэрэл зурагчид багтаж буй. Тэд говийг 12 тэмээтэй хөндлөн туулж, 1600 км зам туулахаар зорьсон бөгөөд аяллынхаа төгсгөлд кино наадам, үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаа юм.