Австрийн Вена хотоос гаралтай “Onionoise” найрал хөгжмийн гол зэмсгүүд нь хүнсний ногоо. Тэд төмс, лууван, байцаа, хулуу, сонгино, чин жүү зэргээр хаус, экспери мент, контемпорари, фрий жааз урсгалын бүтээлийг эгшиглүүлдгээрээ дэлхийд алдар тай. “Onionoise”-ийнхон хөгж мийн зэмсгээ шинэчлэхээр Авст ралийн эрдэмтэдтэй хамтран тусгай сортын ногоо гарган авахаар ажиллаж байгаа аж. Ингэснээр амттай, өвөрмөц хөгжмийн зэмсгүүдийн дуугаралт сайжрах юм байна.
Хулуу ургуулах эртний Хятадын аргыг генийн бүтцийн өөрчлөлттэй хослуулан тэд гитар, бишгүүр хэлбэрийн ногоо тарьж буй талаар newscientist.com мэдээллээ. “Найрал хөгжимчид өмнө нь ногооны дэлгүүрээс зэмсгээ сонгодог байж. Харин одоо зөвхөн өөрсдөд нь зориулсан ногоог эгшиглүүлэх боломжтой боллоо. Трампет ногоо дотроо нүхтэй бол гитарын утсыг өргөст хэмх, тарвасны хальсаар хийхээр төлөвлөсөн” хэмээн төслийн багийн ахлагч, профессор Вольфганг Палме хэлжээ.