Цагдаагийн ерөнхий газар, Монголын зохиолчдын эвлэл хамтран цагдаагийн байгууллагын 90 жилийн ойд зориулж “Цагаан шонхор” утга зохиолын их наадмыг зохион байгууллаа.
Энэ наадамд яруу найрагчид цагдаагийн сэдэвт бүтээлүүдээрээ өрсөлдлөө. Наадамд Ардын уран зохиолч, Төрийн шагналт Ш. Сүрэнжав, Д.Цоодол зэрэг Монголын утга зохиолын нэрт төлөөлөгчид уригдан оролцов. Нийт 220 бүтээл ирснээс шалгарсан 21 шүлгийг уг наадамд сонирхууллаа. Яруу найргийн төрлийн тэргүүн байрт Ж.Алтангэрэл оров. Дууны шүлгийн төрөлд Ц.Бавуудорж, О.Сундуй, С.Цэвээнлхаазал нар шалгарчээ.