Хойд хөршийн хүүхэлдэйн кинонууд “хөөрхөн” шүү. Багаасаа үзэж өссөн болоод тэр үү, Америкийнхаас арай л бодитой, сургамжтай санагддаг юм. Хүүхэлдэйн кино хүүхдийг хүмүүжүүлдэг гэхэд хилсдэхгүй болов уу. Гэвч сүүлийн үеийн “хүмүүжүүлэгч” дэндүү “сахилгагүй” болсон тухай гадаад, дотоодын гэлтгүй аав, ээж нар ярьж, мэргэжилтэн, судлаачдын шүүмжлэлд өртөх болсон.
Дэлхийн кино урлагийн чиг хандлага хүүхэлдэйн гэсэн төрөлд илүү анхаарч, энэ төрлийн бүтээл хамгийн эрэлттэй байгаа нь “Box office”-ын жагсаалтаас харагдана. Энэ мэтчилэн олон шалтгааны улмаас ОХУ-ын Засгийн газар хүүхэлдэйн болон хүүхдийн кино бүтээхэд ирэх онд улсын төсвөөс 1.5 сая рубль төсөвлөсөн тухай тус улсын Ерөнхий сайд В.Путин мэдээлжээ. Энэ нь 2011 оныхоос даруй 500 сая рублиэр нэмэгдэж байгаа юм байна.