ДБЭТ-ын дуучин Э.Амартүвшин, СУИСийн оюутан Ч.Энхтайван нар П.И.Чай ковскийн нэрэмжит олон улсын XIV уралдаанд эх орноо төлөөлөн оролцох болсныг бид өмнө нь мэдээлсэн. Энэ сарын 22-ноос ирэх сарын 2 хүртэл үргэлжлэх уг уралдааны E3 нүүрт III шатанд тэд тэнцжээ. Нийт 500 дуучин оролцсоноос эрэгтэйчүүдийн гоцлол дууны төрөлд Монголын хоёр дуучнаас гадна Оросын Алексей Татаринцев, БНСУ-ын Жон Мин Пак нар тунаж үлдсэн байна. Дугаар шилжих мөчид тэд Санкт-Петербург хотын “Мариинский” театрын концертийн танхимд өрсөлдөж буй. Тэмцээний ялагчдыг өнөө орой тодруулан, хүндэтгэлийн нэгдсэн тоглолт ирэх бямба гариг буюу долдугаар сарын 2-нд болно. Дашрамд дурдахад П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны гараа 1958 оноос эхлэлтэй бөгөөд дөрвөн жил тутам зохион байгуулдаг. Таван тивийн шилдэг дуучин, хөгжимчид оролцдог уг уралдааныг сонгодог урлагийн олимп хэмээдэг.