“Чамайг даа” хүүхэл дэйн киног эрхгүй санагдуулам явдал Хятадын Ан хуй мужид гарчээ. Зорчигч эмэгтэйг бууж амжаагүй байхад тэвчээргүй жолооч хаалгаа хаасны улмаас азгүй бүсгүй нэг буудал газарт ”чиржээ”. Сонирхолтой нь зорчигчийнхоо толгойг тасдах дөхсөнөө жолооч мэдээгүйгээр үл барам бүсгүйг тэсвэр алдан орилоход л хайхрамжгүй үйлдлээ анзаарчээ. Жолоочийн аз болоход толгойгоо хавчуулсан бүсгүй уурлаж хашгирсан ч гомдол мэдүүлэлгүй өнгөрсөн байна.
У.Тэнүүн