Орчин үед компьютер, техник технологи өндөр хөгжсөн ч номын сан, дэлгүүрүүд үйлчлүүлэгчээр тасраагүй. “Номоос авах мэдрэмжийг өөр юугаар ч орлуулшгүй” хэмээн зохиолч Жорж Оливье Шаторено өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан Франц-Монголын соёлын өдрүүдийн үеэр хэлсэн.
Тэгвэл Д.Нацагдоржийн нэрэмжит нийтийн төв номын сан Францын төв номын сантай хамтран ажиллахаар болжээ. Эхний удаа ном солилцох, уншигчдын уулзалт зохион байгуулах бөгөөд цаашид хөрөнгө оруулах тал дээр хамтран ажиллах гэнэ. Түүнчлэн нийтийн төв номын сан ирэх онд Францад зохион байгуулах Монголын соёлын өд рүүдэд оролцох юм байна. “Францад 40 салбартай томоохон номын сан тай хамтран ажиллах гэрээ байгуулснаар Монголын уран зохиолыг гадаадад сурталчлах төдийгүй дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлэхэд нэг шат ахилаа” хэмээн тус номын сангийн захирал Ө.Ган-Өлзий мэдээлэв.
Б.ГАНДИ