Дэлхийн автомашин үйлдвэрлэгч компанийн шинэхэн хөлгүүд худалдаанд гарсан даруйдаа л Монголд үзэгдэх болж. Монголд зочилсон гад нынхан “Танайд дэлхийд алдартай машин олон юм” гэдэг нь нэг бодлын бахархмаар. Автомашиныг Mercedes Benz болон бу сад төрлийнх гэж хоёр ангилдаг. Өндөр өртөг, хурд хүч, өнгө үзэмжийн гэх олон үзүүлэлтэд нийцсэн машин бол 2010 онд “Mercedes Benz SLS AMG” загвар. Дэлхийн алдартнуудын гангараа болсон уг машин Улаанбаатарын гудам жаар салхи татуулж байна. Монголдоо цорын ганц байгаа энэ машины эзэн нь О.Содбилэг. Таарсан бүхний харцыг булаасан хөлөг хоёр хаал гатай, саарал өнгөтэй. 6.3 литрийн багтаамжтай бензин хөдөлгүүртэй, 571 морины хүчтэй, моторын дээд эргэлт нэг минутад 9000, хоёр шатлалт хурдны хайр цаг, найман цилиндрийн хөдөлгүүртэй. Хурдны дээд хэм жээ 360 км/цаг. Уг ганган хөлөг 183.000 ам.доллар буюу 228.201 сая төгрөгийн үнэтэй.