Монголд хүүхдийн төлөө байгууллага олон. Гэхдээ идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь цөөхөн. Цөөхөн дундаас ялгарч, тодордог нь хэдхэн. Үүний нэг нь олон улсын хүүхдийн “Найрамдал” төв гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулж, Монголын төдийгүй олон улсын хүүхдийн амралтыг ая тухтай өнгөрүүлж, төрөл бүрийн сургалт явуулдаг тус хамт олон монгол туургатан хүүхдүүдийг нэгтгэж, “Бид хамтдаа” урлагийн III наадмыг энэ сарын 2-12-нд зохион байгуулж буй. “Найрамдал” төвийн ерөнхий захирал Т.Түвшингээс энэ талаар тодрууллаа.
-Энэ удаагийн наадамд БНСУ, Америк, Канадад амьдардаг монгол хүүхд үүдийг хамруулж байгаа гэсэн үү?
-Өмнөх наадмуудад бид Орос, Буриад, Өвөрмонголын хүүхдүүдийг хамруулж байсан бол энэ удаа хүрээгээ улам тэлж гадаадын олон оронд төрж, өссөн монгол хүүхдүүдийг оролцуулахыг хичээсэн. Даяаршиж буй өнөө үед дэлхийн өнцөг булан бүрт монголчуудын хойч үе өсөж байна. Тэд удам угсаагаа мэддэг, монгол ёс заншил, өв соёлдоо ойрхон байгаасай гэсэн юм. Гэхдээ наадам зөвхөн хүүхдэд бус хүүхэдтэй хүн бүрт хамаатай.
-“Бид хамтдаа”-д оролцох хүүхдүүд “Амжилт” уриан дор нэгдэж, байгаль экологийн төлөө сэтгэл “чилээнэ” гэлээ.
-Манай төв 2011 оныг байгалиа хамгаалж, экологийн асуудалд анхаарах жил болгон ажиллаж байгаа. Хүүхдийг амарч, тоглож байхад нь экологийн талаар мэдээлэл өгч, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Найрамдал” төвд амарч байгаа хүүхдүүдтэй шувууны үүр засаж, цэцэг тарьж, ус, цахилгаан хэмнэснээр байгаль эхээ хайрлаж байгаа гэдгийг мэдрүүлж, чиглүүлж байгаа юм. Харин гэртээ харихад нь эцэг эх, ойр орчныхон нь үүнийг үргэлжлүүлбэл үр дүн илүү байх болов уу.
-“Найрамдал” төвөөс зохион байгуулдаг сүлд модны наадам энэ жил эко баатрыг танилцуулсан нь үүнтэй холбоотой байх нь ээ.
-Байгаль экологийн асуудал бол дэлхийн бүх иргэнд хамаатай. Тиймээс байгалиа хамгаалах ухаан, боловсролыг багаас нь төлөвшүүлэх ёстой. Ингэхийн тулд заавал нүсэр ажил гэлгүй, хүүхдэд зугаатай, хялбар аргаар өгөх нь өгөөжтэй юм. Одоо нийслэл, орон нутагт 70 гаруй Эко баатар ажиллаж байна.
-“Бид хамтдаа” наадмын талаар танилцуулна уу?
-Бид энэ арга хэмжээг БСШУЯ, ГХЯ, НЗДТГ, Хүүхдийн төлөө газар, МҮОНРТ, Монголын урлагийн зөвлөлтэй хамтран явуулж байна. Монгол туургатны их өв, үндэстэн, язгууртны түүх соёлыг сурталчлах, харилцан суралцах зорилготой наадам 10 хоног үргэлжилж, олон арга хэмжээ зохион байгуулна. Жишээ нь, долдугаар сарын 3-нд “Урлаг ба сэтгэлгээ” 4-нд “Улс үндэстний өдөр”, 5, 6-нд “Нүүдэлчдийн замаар”, “Эх дэлхийнхээ төлөө” гэхчилэн өдөр бүр хөтөлбөртэй. Нийт 30 гаруй үйл ажиллагаа явуула хаар төлөвлөсөн. Унгар, Чех, Канад, Америк, Энэтхэг, Хятад, Буриад, Ха лимаг зэрэг 10 гаруй орноос 110 хүү хэд ирнэ. Энэ жил тохиож байгаа Мон голын түүхэн ойнуудын хүрээнд уг наа дам болж байгаагаараа бас онцлог юм.
-“Найрамдал” төв энэ жил зуны амралтын хугацаагаа наашлуулсан учир нь юу бол?
-Энэ жил бид их ачаалалтай байна. Зуны амралтынхаа эхний ээлжийн хүүхдүүдийг зургадугаар сарын 2-нд авсан. Одоогийн байдлаар 1000 гаруй хүүхэд амарчээ. Он гарснаас хойш 30000 орчим хүүхэд хүлээн авсан байна.
Э.Хана