Мисс, загвар өмсөгч Ө.Буянхишиг гэхээр хүмүүс ноолууран гоёл, ундааны сурталчилгаагаар андахгүй мэддэг. Дэлхийн томоохон тэмцээнд амжилттай оролцож, Монголын нэрийг гаргаад ирсэн тэрбээр шаггүй бизнесмэн гэдгээ харуулаад байгаа. Хосуудад зориулсан “The love house” нэртэй хувцасны дэлгүүр нээснээр загварын тайзнаа тоотойхон гарах болсон.
Өдгөө хуримын хувцасны дэлгүүр нээхээр шийдээд буй царайлаг бүсгүй бизнесээ найз залуутайгаа хамтарч хийдэг аж. Гэр бүлийн амьдралаа туулай жилд зохиохоор төлөвлөсөн бүсгүй загвар өмсөгчдийг хөнгөн хийсвэрээр ойлгож, харддаг залууст таатай ханддаггүй гэдгээ зоримог илэрхийлдэг. Шударга, дайчин бүсгүй “Эр нөхөртөө хүртэл эрх мэдлээ хэзээ ч булаалгахгүй шүү” хэмээн хэлээд хадам аав ээжээ бухимдуулаад авчээ.