Сумогийн ертөнцөөс хүртсэн алдар нэрээ улс төрд ашиглан, УИХ-ын гишүүн болж төрийн ордонд тухалсан Кёкүшюзан Д.Батбаяр хувийн амьдралдаа санаанд оромгүй өөрчлөлт хийсэн. Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн тэрбээр авааль эхнэрээсээ салж, балчир үрсээ өнчрүүлэн, дуучин хүүхний өвөр рүү тэмүүлсэн нь олны дургүйцлийг ихэд төрүүлсэн. Түүний сонголтыг ойр дотны найз нөхөд нь буруушааж, өөр хоорондоо сэм ярьцгаадаг гэнэ лээ.
Авааль эхнэр нь даруу зантай, өндөр боловсролтой царайлаг байсан тул найз нөхөд нь Баясгаланг жишээд голдог гэнэ. Д.Батбаяр гишүүн эхнэр Буянбилэгээсээ салахдаа бага хүүгээ өөр дээрээ авчээ. Харин хүү нь залуухан хойд эхийн гар харж, ээжийгээ санаж бэтгэрдэг сурагтай. Эцэгтээ эрхлэх хүүд Т.Баясгалан тэдний амьдралыг мэдэх нэгэн хүн ам алдан ярьжээ.
Дуучин хүүхний хайранд урхидуулсан аав нь балчир хүүгийнхээ ганцаардлыг мэдэх сөхөөгүй, энд тэндхийн амралт хэсэж, хорвоогийн өдөр хоногуудыг зугаатай гэгч нь өнгөрөөдөг сурагтай. Амьдралын эрээн барааныг ойлгохгүй бяцхан хүүд дуучин бүсгүй төрсөн эхийг нь яаж гүйцэх вэ дээ.