Олон улсын судлаач, шинжээчид дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг 66000 эрэгтэйг санал асуулгад хамруулж, хамгийн төгс эмэгтэй ямар байх ёстойг тодорхойлсон тухай барууны хэвлэлүүдэд нийтэлжээ. 172 см өндөр, 60 кг-аас хэтрэхгүй жинтэй, цэнхэр нүдтэй, урт, цайвар шаргал үстэй эмэгтэйг эрчүүд таашаадаг гэнэ. Тэгээд болоогүй ээ, тэр бүсгүй нүдний шил зүүчихвэл бүр догь гэсэн байна. Бас хүүхэдгүй, дээрээс нь өөрийн эзэмшлийн байртай байх ёстойгоос гадна амьтанд хайртай, хоол сайн хийдэг байхыг эрчүүд хүсдэг гэнэ. Арай л их юм шаардаж дээ. Түүнчлэн төгс эмэгтэй тамхи татдаггүй, харин хааяа хатуу юм хүртчихдэг байх ёстой.