Шотландын их сургуулийн эрдэмтэд хамгийн “том” дуутай шавьжийг нээн илрүүлснээ өнгөрсөн бямба гаригт мэдээллээ. Micronecta scholtzi буюу усны завьчин хэмээн нэрлэгдсэн тэрхүү шавьж ердөө 0.8 см урт биетэй ч 99.2 децибелийн авиа гаргадаг. Энэ нь найрал хөгжмийн гаргах дуунаас чанга бөгөөд “Боинг- 737” онгоцныхтой дүйх аж. “Завьчны гаргадаг дуу
авианы 99 хувь нь усан дотор тархаж, нэг хувь нь хүмүүст сонсогддог. Энэ нь голын эрэгт ойрхон явж буй хүнийг цочоохуйц чанга юм” хэмээн доктор Жеймс Уиндмилл ярьжээ.Жижигхэн биед нь баймгүй их дуу авиа уг шавьжны хаанаас гардгийн нууцыг эрдэмтэд хараахан тайлаагүй бөгөөд эрэгчин нь эмэгчнээ дуудахдаа ийнхүү “том дуугардаг” хэмээн таамаглаж буй.
Б.Ганди