Ихэнх үзвэр хүмүүсийг хөгжөөн баясгах зорилготой бол Лондон хотын Барбикан театрт “унтуулдаг” тоглолт зохиожээ. Үзэгчид унтлагын хувцас болон сойзтойгоо ирэх ёстой гэнэ. Учир нь театрын танхимд зассан орнуудаас сонгон тоглолт үзэж хонох боломжтой.
Хүмүүсийг орондоо орсны дараа гэрэл бүдгэрсээр бүүвэйн дуу эгшиглэн үлгэр ярьж, зүүдний ертөнцөөр аялуулдаг юм байна. Үзвэр дуусахад алга ташилтаар шагнуулдаг бол тэнд хурхирах чимээ л гарна. Үзэгчид өглөө 07.00 цагт сэрж цайгаа уугаад гэр гэрийн зүг явдаг аж.
Тоглолтыг зохион байгуулагч Саймон Касон “Нэг удаа “Бөгжний эзэн” кино үзэж байхдаа унтчихсан юм. Тэр явдлаас эл шоуны санаагаа олсон. Зорилгоо ч амжилттай биелүүллээ” гэжээ.
Б.Дөлгөөн