Принстоны их сургуулийн эрдэмтэд Онтарио нуурын гүнээс нэн ховор, хүчтэй хордуулах чадвартай өт олсон тухай “National geographic”мэдээлэв. “Нуурын усанд 3.6 км-ийн гүнд амьдардаг уг өт 0.5 мм-ийн урттай хэдий ч махчин загаснаас ч
аюултай” хэмээн судлаач Туллис Онстотт ярьжээ. Эрдэмтэд Halicephalobus mephisto буюу чөтгөрийн өтийг 126000 жилийн тэртээ үүссэн хэмээн таамаглаж байна. Чөтгөрийн өт хүн байтугай аварга загасыг ч хордуулан алах чадвартай учраас эрдэмтэд Онтарио нуурыг түр хугацаанд хамгаалалтад авчээ.
Т.Жигүүр