Алан хядагчидтай тэмцэх гэсэн Америкийн улстөрчид ихэвчлэн Пакистаны зүг анхаарал хандуулдаг. Харин тус улсын удирдлагууд хоёр улсын харилцааны талаар ямар үнэлэлт дүгнэлт өгдөгийг сонирхох хүн цөөнгүй. Тиймээс ч Пакистаны Ерөнхийлөгч Первез Мушарафыг “The Piers Morgan Tonight” нэвтрүүлэгтээ урьжээ.
-Осама бин Ладен Пакистаны нутаг дэвсгэрт нуугдаж байсан нь хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлсөн. Харин та энэ асуудлыг хэрхэн зохицуулахаар төлөвлөж байна вэ?
-Сүүлийн жилд Америкийн төрийн тэргүүнүүд манай улсын удирдлагад итгэл алдраад байгаа нь анзаарагдах болсон. Үүнд ганцхан Осама бин Ладений орогнож байсан эсэх ч нөлөөлсөн юм биш. Түүнээс ч өмнө бидэнд эргэлзэх, сэжиглэх байдал ажиглагдаж байснаа энэ үйл явдлаар туйлдаа хүрсэн хэрэг. Пакистан улсын тусгаар тогтнол хүчирхийллээс өөр юу ч авчрахгүй гэж үзэх хүн цөөнгүй байдаг. Анхнаасаа ийн төөрөгдөж орхисон нь үл ойлголцол үүсгэсэн байх л даа. Угтаа би алан хядагчидтай хүч хэрэглэн тэмцэнэ гэдэг гарз хохирлоос өөр юу ч авчрахгүй гэж үздэг хүн юм.
-Алан хядагч бүлэглэлүүд Пакистанд төвлөрч байна гэсэн бодол дэлхийн олон орны удирдагчийн толгойд эргэлдэж байгаа нь гарцаагүй. Харин та энэ үзлийг хүлээн зөвшөөрөх үү?
-Нэг талаас харвал тэр үзлийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Гэхдээ терроризмтой тэмцэх гэж байгаа бол юун тү- рүүнд Афганистан руу анхаарал хандуулах хэрэгтэй болов уу. Хэрэв бид Афганистаныг ялж чадвал Пакистанд байгаа гэмт бүлэглэлүүдийг ч ядах юмгүй дарчихна. Тэгсэн хэрнээ Пакистан дахь гэмт бүлэглэлүүдийг устгасан ч Афганистан дахийг нь дарж чадахгүй. Пакистан хамгийн хэцүү улс гэдэгт харин би эргэлзэж байна.
-Есдүгээр сарын 11-нд болсон халдлагаас хойш 35000 пакистан хүн алан хядагчдын гарт амь үрэгдсэн гэх баримт бий. Одоо бол долоо хоног бүр нэг бөмбөг Пакистанд дэлбэрч байна. Төвийг сахисан байдал тань иргэдийг хэдэн хэсэг хуваагдахад хүргээд байгаа юм биш биз.
-Иргэдийн үзэл бодол хуваагдсаны нотолгоо нь энэ юм гэж хэлэх үндэслэл байхгүй. Пакис таны зэвсэгт хүчин задрал биш нэгдмэл байдлын төлөө дөрв өн мужид харуул хамгаалалт хийж байна. Хэдийгээр байдал тайван бус байгаа ч энэ бол задралд хүргэх хүчин зүйл биш.
-Америкийн түүхэнд хар толбо үлдээсэн хамгийн аюултай алан хядагчид дандаа Пакистаны төвд орогнож байж. Тэгэхдээ бүр цэргийн баазынх нь хажууханд. Мэдээж энэ явдал Америкийн Ерөнхийлөгчийг багагүй бухимдуулсан байх. Осама бин Ладен танай улсад нуугдаж байсан талаар та огт таамаглаагүй гэж үү?
-Би тэр талаар огт таамаглаагүй.
-Зэвсэгт хүчнийхэн ажигч гярхай, ухаалаг хүмүүс байдаг шүү дээ. Гэтэл дэргэд нь алан хядагч орогнож байхад хэн ч сэжиглээгүй байсан хэрэг үү?
-Тэр бол энгийн л үзэгдэл. Хэдийгээр цэргийн баазын хажууд нуугдаж байсан ч тэнд манай бүх зэвсэгт хүчнийхэн төв лөрч байсан гэсэн үг биш. Салаа бүр Пакистаны дөрвөн зүг найман зовхист харуулд гарч байдаг. Тэр баазыг тойроод хэдэн мянган айл амьдарч байгаа. Тэдний аль нэгэнд Бин Ладен нуугдаж байсныг таамаглах аргагүй л дээ. Би бүр тэр талаар төсөөлөө ч үгүй.
-Гэхдээ ийм нөхцөл байдалд Ерөнхийлөгч Обама бухимдахаас аргагүй биш гэж үү. Түүний оронд өөр хэн ч байсан Пакистаны удирдагчдыг сэжиглэх байсан нь эргэлзээгүй. Та түүний оронд байсан бол нэг талын байр суурь баримтлахгүй байсан гэж үү?
-Ямар ч нөхцөл байдалд тусгаар тогтносон улсын удирдлагыг үгүйсгэж болохгүй болов уу.
-Ерөнхийлөгч Обама Их Британийн телевизээр энэ удаагийнх шиг явдал дахин давтагдвал Пакистантай харилцаа холбоогоо тасалж ч мэдэх байдалд хүрнэ гэсэн мэдэгдэл хийсэн.
-Тийм байна билээ. Энэ мэдэгдлээрээ тэр Пакистаны удирдагч болон Засгийн газрыг буруутгаж байгаагаа дэлхий нийтэд зарлаж буй хэрэг. Гэсэн ч түүний энэ мэдэгдлийг би тийм ч ухаалаг үйлдэл гэж бодохгүй байна.
-Ийм мэдэгдэл хийснээрээ Ерөнхийлөгч Обама өнөөгийн нөхцөл байдалд хариуцлагаг үй хандсан гэсэн үг үү?
-Тийм ээ.
-Хүмүүс таныг 2013 оны сонгуульд өрсөлдөнө гэж таа маглаж байгаа. Харин та яах бодолтой байна вэ?
-Тийм ээ би өрсөлдөх бодолтой байгаа. Хэдийнэ шийдвэрээ гаргачихсан. Пакистан улс буруу замаар яваад байна. Тиймээс энэ улсыг зөв зүгт чиглүүлэхээр дараагийн сонгуульд заавал оролцоно.
-Та ялна гэдэгтээ итгэлтэй байна уу?
-Би ялна гэдэгтээ итгэлтэй байсан учраас л улс төрд хүч сорьсон.
-Та Америкийн удирдлагуудад 100 хувь шударга хандаж чадсан уу?
-Бүр 500 хувь шударга хандсан. Аливаа үнэнийг нуух, эсвэл худал хэлэх үед л шударга бус хандлага үүсэж, бусдын итгэлийг алддаг гэж би ойлгодог. Харин би америкчуудад шударга бус хандаж байсан удаагүй.
-Бусад пакистанд ч шударга хандаж чадсан болов уу?
-Тэрийг би хэлж мэдэхгүй байна.